МОНГОЛЫН ХОККЕЙН БАГ АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Узбекистаны Ташкент, Самарканд хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 10 орны баг өрсөлдөхөд манай улсын хоккейн баг дөрвөн хожил, нэг хожигдолтойгоор хүрэл медаль хүртлээ. Монголын баг хэсэгтээ Энэтхэгийг 32:0-ээр, Макаог 25:0-ээр, Индонезийг 8:2-оор буулган авсан юм.
Гэвч Тайландын багт 6:3-аар хожигдсоноор хүрлийн төлөө АНЭУ-ын хоккейчидтой тоглохоор болов. Уг тоглолтод өрсөлдөгчөө 4:2-оор буулган авсраар өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, тус тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртлээ.
Үүнээс гадна манай багийн довтлогч У.Цэнгэл “Шилдэг тоглогч”-ийн шагнал хүртсэн байна.