ОРОСЫН УРАН ГУЛГАЛТЫН ТАМИРЧИД МОНГОЛД ИРНЭ

GNNGNN
Feb 18, 2025  
 0
ОРОСЫН УРАН ГУЛГАЛТЫН ТАМИРЧИД МОНГОЛД ИРНЭ

ОХУ-ын уран гулгалтын тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан алдартай тамирчид Монголд ирэхээр болжээ. Тэдний дотор олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, европын хошой аварга Евгения Медведева, олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт тэргүүтэй уран гулгалтын спортын одод багтаж, өөрсдийн шилдгийн шилдэг үзүүлбэрээ үзүүлэхээр Монгол Улсад айлчлан ирэхээр болжээ.

Тоглолтод олимп, тив дэлхийн аваргуудаас гадна Монгол Улсаа төлөөлөн хэдхэн хоногийн өмнө “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд оролцсон О.Мишээл өөрийн шилдэг үзүүлбэрээ толиуулах аж.

Энэхүү тоглолт “Степ Арена” мөсөн ордонд тавдугаар сарын 24, 25-нд болох юм байна. Ташрамд сонирхуулахад, хоёр жилийн өмнө ОХУ-ын уран гулгалтын одод Монгол Улсад ирсэн. Энэ удаа бүрэлдэхүүнээ өөрчлөн дахин ирэхээр болжээ.