СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМАНД БОРОО ОРЖЭЭ
/2024.11.15/ өглөө Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутгаар бороо оржээ.
Энэ талаар тодруулж асуухад "Энэ өвөл өмнөх жилүүдээс илүү дулаан эхэлж байна. Өнөө өглөө л гэхэд зарим сумаад цас орсон ч хүйтэн биш, харин манай Дарьганга суманд бороо орлоо" гэв. Өвлийн эхэн сар дундаа орсон ч тус аймагт +5 хэм буюу өнгөрсөн жилийн мөн үеэс харьцангуй дулаан байгаа аж.
Энэ жилийн намар зарим газарт яргуй дэлбээлж, нялх ногоо цухуйсан. Цаг агаарын энэ онцгой үзэгдлийн талаар тэнгэр шинжээчид өнтэй сайхан өвөл болно гэж дүгнэсэн. Харин цаг уурчид хөрсний дулаан болон чийг хангалттай сайн хийгээд тогтвортой байгаагийн илрэл гэсэн юм.