П.ЭРХЭМБАЯР: УЛСЫН НУУЦ ГЭДЭГТ Н.ӨНӨРЦЭЦЭГ ЭХ ОРНООСОО УРВАСАН, ГАДААДЫН ТАГНУУЛТАЙ ХОЛБОГДСОН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

GNNGNN
Sep 23, 2024  
 0
П.ЭРХЭМБАЯР: УЛСЫН НУУЦ ГЭДЭГТ Н.ӨНӨРЦЭЦЭГ ЭХ ОРНООСОО УРВАСАН, ГАДААДЫН ТАГНУУЛТАЙ ХОЛБОГДСОН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч нар нь гомдол гаргажээ. Энэ талаар түүний өмгөөлөгчид мэдээлэл хийв.

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр: 

-Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутай гэж тогтоосон ч энэ бол эцсийн шийдвэр биш. Олон нийтэд худал мэдээлэл тараах, татвар төлөхөөс зайлсхийх гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл дээл шалгагдаж байсан. Мөн хувийн нууцтай холбоотой хэрэг яригдаж байгаа. Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудсаараа түрүүлж мэдээлж, өөр сайт дээр байсан мэдээллийг дамжуулж, үндсэн эх сурвалж нь олдоогүйн төлөө эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял авсан.

Түүнчлэн улсын нууцтай холбоотой гэдэгт эх орноосоо урвасан, гадаадын тагнуултай холбогдсон гэх нөхцөл огт байхгүй. Төрийн нууцтай холбоотой хэрэг тул материалууд нь нууц гэх хүрээнд шүүх хурлыг өмгөөлөгчгүй хаалттай хийж, ял өгсөн. Гэхдээ өмгөөлөгч нарын зүгээс эцсийн шүүхийн шийдвэр гэж үзэхгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Хувийн нууц, төрийн нууц гэдгээр шүүхийн ил тод байдлыг далдалж болохгүй гэлээ.