ХӨШИГИЙН ХӨНДИЙН ЗАМ ДЭЭР БҮТЭН ЭРГЭСЭН ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОВ
Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад есдүгээр сарын 18-ны өдөр “Нисэхийн зам дээр доороо бүтэн эргэнэ гэдэг ... тэнэг үйлдэл, урсгал сөрж, давхих гэснээ больсон бололтой...” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн.
Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тухайн машины жолооч Т-гийн “Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 42 дах хэсэгт заасны дагуу 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.