БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД СУРАЛЦАХ ИРГЭДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2024- 2025 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын сургалтын байгууллагад магистр, докторын хөтөлбөрт “Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг”-ээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.