ОСКАРЫН НААДАМД ОРОЛЦСОН ХҮНДТЭЙ ЗОЧДЫН НЭГ МЕССИ НОХОЙ

GNNGNN
Mar 11, 2024  
 0
ОСКАРЫН НААДАМД ОРОЛЦСОН ХҮНДТЭЙ ЗОЧДЫН НЭГ МЕССИ НОХОЙ

96 дахь удаагийн Оскарын наадмын онцлох үйл явдлуудын нэг яалт ч үгүй Месси нохой хүндэт зочдын эгнээнд сууж олны хайрыг татсан явдал байлаа. Тус нохой нь Оскарт нэр дэвшсэн “Anatomy of a Fall” кинонд дүр бүтээсэн юм.

Кино нь олон нийтийн хүртээл болсноос хойш Месси нохой олны дунд ихээхэн нэр хүндтэй болсноос гадна хэд хэдэн шагнал гардуулах ёслолд ч оролцоод амжсан байна.

2023 оны Каннын кино наадмын үеэр Мессид "Palm Dog" хэмээх албан ёсны бус шагналыг хүртээсний дараа үзэгч олноос кино наадмуудад амьтдын төрөл нэмэх хэрэгтэй гэсэн шаардлага их ирэх болсон.

“Anatomy of a Fall” кино өнөөдрийн Оскарын наадмаас шилдэг эх зохиол шагнал хүртсэн.