НИТХ 11.00 ЦАГААС ХУРАЛДАЖ 20 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ
НИТХ өнөөдөр 11.00 цагаас хуралдаж, баасан гарагт хэлэлцэж байсан асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад спорт заал, урлаг заалаа өөрийн сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах талаар уриалга гаргах тухай тухай
Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх
Ажлын хэсгийн санал дүгнэлтийн тухай
Нийслэл Улаанбаатар хот нь 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай
Нийслэлийн гадаад үнэт цаасны эргэн төлөлтөөс 400,0 сая ам.долларыг 3 жилээр хойшлуулах тухай
2026 онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай 1726020340
“Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг худалдан авах тухай
Нийслэлийн өмчөөс төрийн болон орон нутгийн өмчид тээврийн хэрэгсэл шилжүүлэх тухай тухай
“Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
“Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
“Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар” ОНӨТҮГ-ын хэлбэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай
“Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ын хэлбэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай
“Нийслэлийн ахмадын амралт, сувиллын төв” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрэм батлах тухай
Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай (3 тогтоолын төсөл)
Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (НИТХ-ын 2025 оны 25/149 дүгээр тогтоол)
Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
Тээврийн хэрэгслийн зогсоолын байршлын жагсаалт батлах тухай
Хурлын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал
1. Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2. Хурлын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
3. Хурлын Ажлын албаны бүтцийг шинэчлэн батлах тухай
