ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН УКРАИНД ГАЛ ЗОГСООХЫГ МЭДЭГДЛЭЭ
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН УКРАИНД ГАЛ ЗОГСООХЫГ МЭДЭГДЛЭЭ

Join our subscribers list to get the latest news, updates and special offers directly in your inbox
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын 80 жилийн ойг тохиолдуулан Украинд ирэх долоо хоногийн пүрэв гарагаас буюу 2025 оны 5-р сарын 8-наас 5-р сарын 10-ны бямба гараг хүртэл гал зогсоох тухай мэдэгдлээ. Кремль уг мэдэгдэлдээ Украины тал ч энэ хугацаанд гал зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна. Энэхүү алхам нь ОХУ-ын хувьд Доналд Трамп болон олон улсын хамтын нийгэмлэгт энх тайвны хүсэл эрмэлзлийг илэрхийлэх зорилготой байж магадгүй гэж таамаглаж байна.
Гэсэн хэдий ч, Украины тал одоогоор ОХУ-тай гал зогсоохыг хүсэж байгаа ч дипломат хэлэлцээ нээхэд 30 хоногийн гал зогсоохыг ОХУ зөвшөөрөхгүй байгаа тухай Киев мэдээлжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский парадын өдөр буюу 5-р сарын 8-ныг хүлээхээс өмнө “Бид парадыг биш, хүмүүсийн амьдралыг эрхэмлэдэг” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр энэхүү мэдэгдлээр ОХУ-ыг эрмэлзсэн зорилгоо биелүүлэхийг уриалжээ.
Цагаан ордон ОХУ-ын гал зогсоох алхмыг сайшаасан ч, хоёр орны хооронд бүр мөсөн байлдаан зогсохыг хүсэж буйгаа илэрхийлсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Брайан Хьюз “Ерөнхийлөгч Трамп Владимир Путиний мөргөлдөөнийг зогсоох хүсэлтэй байгааг сайшаасан ч ерөнхийлөгч бүр мөсөн гал зогсоож, энэхүү мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг хүсэж буйгаа тодорхой илэрхийлж байна” хэмээжээ.
GNN Nov 1, 2024 0
GNN Apr 27, 2025 0
GNN Apr 24, 2024 0
GNN Apr 28, 2025 0
GNN Apr 22, 2025 0