ОБЕГ: 47 ЗОРЧИГЧТОЙ, 14 АВТОМАШИН ЦАСАНД СУУСНЫГ ТАТАН ГАРГАЖЭЭ

GNNGNN
Feb 15, 2024  
 0
ОБЕГ: 47 ЗОРЧИГЧТОЙ, 14 АВТОМАШИН ЦАСАНД СУУСНЫГ ТАТАН ГАРГАЖЭЭ

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн "Шар бүрдийн хөдөө" гэдэг газар суудлын автомашинууд цасанд суусан тухай дуудлага мэдээллийг энэ сарын 14-ний өдрийн 19:10 цагт ОБГ хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход нийт 47 зорчигчтой, 14 суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргажээ.