УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРЖ, 31 ГРАДУС ДУЛААН БАЙНА

GNNGNN
Jul 8, 2024  
Jul 8, 2024 - 04:56
 0
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРЖ, 31 ГРАДУС ДУЛААН БАЙНА

Өнөөдөр ихэнх нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20...+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +29...+31 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.