"НҮҮРС"-НИЙ ХЭРГЭЭР ЯЛ СОНССОН Т.АЮУРСАЙХАН НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нарын "Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна. Өчигдөр буюу энэ сарын 11-нд МАН-ын хорооны тэргүүлэгчдын хурлаар УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгч Т.Аюурсайханыг тэргүүлэгчээс чөлөөлсөн байна.
Тэрбээр анх нүүрсний хэрэгт холбогдсон даруйдаа УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Мөн түүнийг уг хэрэгт холбогдсон учир Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаас чөлөөлж, Н.Батсүмбэрэлийг сонгосон байдаг. Тэгвэл өчигдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Т.Аюурсайханыг тэргүүлэгчээс чөлөөлж, Н.Батсүмбэрэлийг тэргүүлэгчээр сонгосон байна.