Н.НОМТОЙБАЯР: ТӨСВӨӨС ЦАЛИН АВДАГ ТӨРИЙН АЛБАНЫХАН НЭРТЭЙ 300 ОРЧИМ МЯНГАН ИРГЭН БАЙГАА

GNNGNN
Sep 24, 2024  
 0
Н.НОМТОЙБАЯР: ТӨСВӨӨС ЦАЛИН АВДАГ ТӨРИЙН АЛБАНЫХАН НЭРТЭЙ 300 ОРЧИМ МЯНГАН ИРГЭН БАЙГАА

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа, хуульч О.Батхүү нар мэдээлэл хийлээ. 

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр" УИХ дахь Үндэсний эвсэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 364 мянган санал авснаар Монголын төрд хүлээн зөвшөөрөгдөн, ирэх 4 жилд иргэд, хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн эрх ашгийн хамгаалах зорилгоор сөрөг хүчнийхээ ажлыг хийнэ. 

Бид Засгийн газрын ирэх 4 жилийн хөтөлбөрт хяналт тавихын хажуугаар зөв шийдэл бүхий ажлуудыг санал болгож санаачлагатай ажиллана.

Улс орон хөгжихгүй байгаа болон иргэд аж ахуйн нэгжийн нуруун дээр асар их санхүүгийн дарамт үүсээд байгаа тодорхой хэдэн нөхцөл байдлууд бий.

Өнөөдрийг хүртэл коммунист суурь дээр эдийн засгийн тогтолцоо явж байгаа. 

Маш олон төрийн өмчит үйлдвэрийн газрууд 40-60 хувь нь бүгд алдагдалтай ажилладаг, Үүнийг ЗГ хувьчлах, шинэчлэх, менежмент хийхээр ярихаас цаашгүй байдаг.

Үндэсний эвсэл ТӨҮГазруудын ирээдүйн талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тун удахгүй санаачилж олон нийтийн хэлэлцүүлэг болгоно. 

Хоёрт, төсвөөс цалин авч буй 300 мянга орчим иргэд байгаа. Нэг жилийн төсвийн дийлэнх хувийг эдгээр төрийн албаныхан нэртэй хүмүүс авдаг. Үүний цаана маш үргүй урсгал зардал гардаг. Үр дүнд нь эдийн засгаа тэлэх, макро эдийн засгийн олон өнгийн суурь тогтолцоог бий болгох ямар ч боломж байдаггүй" гэлээ.