Н.НАНДИНЦЭЦЭГ: Г.ГАНХҮРЭЛТЭЙ ХАРИЛЦАА МААНЬ ДУУССАН. БҮХ ЗҮЙЛ ҮНЭН ГЭВ

"Хотын бүсгүй хөдөө нутагт" нэвтрүүлгийн оролцогч Н.Нандинцэцэг, Г.Ганхүрэл нар нэвтрүүлэгт оролцсон цагаасаа л олны анхааралд байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Н.Нандинцэцэгийн найз гэх эмэгтэй цахим хуудаснаа Г.Ганхүрэл нь Н.Нандинцэцэгийг хуурсан байж болох мэдээллийг нийтэлсэн байдаг.
Тэгвэл Н.Нандинцэцэг тухайн мэдээллийг үнэн болохыг нотолж өөрийн цахим хуудаснаа "Миний найзын нийтэлсэн зүйлс бүгд үнэн. Энэ талаар нууж, гуйвуулж ярих ч шаардлага надад алга. Г.Ганхүрэлтэй харилцаа маань дууссан. Түүнийг муулах, болсон явдлыг дахин сөхөж тэр хүнийг харлуулах бодол надад байхгүй. Би ирээдүйдээ төвлөрч, өөрийн хөгжилд анхаарахаар шийдсэн. Одоо тайван амьдрахыг хүсэж байна" гэж мэдэгджээ.