Г.ДАМДИННЯМ: ТОМ БАГА ГЭЛТГҮЙ БҮХ ААН-ҮҮД ОРОН НУТГИЙН ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

GNNGNN
Aug 24, 2026  
 0
Г.ДАМДИННЯМ: ТОМ БАГА ГЭЛТГҮЙ БҮХ ААН-ҮҮД ОРОН НУТГИЙН ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

ОХУ-аас шатахууны татан авалтыг тогтмол хийж байгаа талаар албаныхан мэдээлсээр буй. Тухайлбал, өчигдөр 22:10 цагийн байдлаар нийт 70 вагон бензин хүлээж авсан. Тэгвэл шатахууны татан авалтын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Синчи-Ойл, Аргал-Ойл компаниуд Дархан-Уул аймаг, Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудад шатахууны хангамжийг хүргүүлж ажиллаж байна.

Мөн Өмнөговь аймагт Эн Пи Петролиум, Говь-Алтай аймагт Юнитед Бэст Ойл, Монсуль компаниуд АИ92 шатахууныг тээвэрлэж байна.

Том бага гэлтгүй бүх аж ахуй нэгжүүд орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэв.