НИЙСЛЭЛИЙН ТОЙРГУУДААС БАЯНГОЛ ДҮҮРЭГ ӨНДӨР ИРЦТЭЙ БАЙНА
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт 07:00 цагт эхэлсэн бөгөөд 11:40 цагийн байдлаар ирц 21 хувьтай буюу 400 гаруй мянган хүн санал өгсөн болохыг СЕХ-ноос мэдээлсэн юм.
Нийслэлийн зургаан тойргоос Баянгол дүүргийн ирц хамгийн өндөр буюу 23.1 хувьтай байна. Тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Хассуурийн Ганхуяг 1-19-1 дүгээр санал авах байр буюу 47-р сургуулийн байранд саналаа өглөө.
Ирцийн мэдээллийг өнөөдөр 17:00, 21:00 цагаас тус тус өгнө.