О.ЦОГТГЭРЭЛ: МОНГОЛЫН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО ГҮН ХЯМРАЛД ОРЖЭЭ ГЭЖ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ҮНЭЛСЭН

GNNGNN
Mar 29, 2024  
 0
О.ЦОГТГЭРЭЛ: МОНГОЛЫН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО ГҮН ХЯМРАЛД ОРЖЭЭ ГЭЖ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ҮНЭЛСЭН

Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар УИХ-д мэдээлэл өгөх байсан ч гадаадад албан томилолтоор явсан тул цуцлагджээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Энэ 7 хоногт Ерөнхий сайд ЕБС-ийн 9 дүгээр ангийнхны сурлагатай холбоотой олон улсын байгууллагын үнэлгээг танилцуулах байсан. Гэвч гадаадад албан томилолттой гээд хойшлууллаа. Боловсролын салбарт санаа зовнихоор үнэлгээ гарсан. Жишээ нь 15 настай гурван сурагч тутмын нэг нь монголоор уншсанаа ойлгохгүй байна. 9 дүгээр ангийн хоёр хүүхэд тутмын нэг нь математикийн анхан шатны үйлдлийг хийж чадахгүй байна. Монголын суурь боловсролын тогтолцоо гүн хямралд оржээ гэж олон улсын байгууллага үнэлсэн. Энэ талаарх Ерөнхий сайдын мэдээлэл хоёр дахь удаагаа хойшилж байна. 7 мянган хүүхдээс судалгаа авахад топ түвшний үнэлгээнд нэг ч хүүхэд тэнцээгүй. Монгол Улс дунджаар нэг хүүхдэд 12 мянган ам.долларын зардлаар боловсрол олгодог. Монголтой ижил зардалтай улс орнууд илүү хурдан хөгжиж байна. Сэтгэл зовнисон ийм асуудлаар мэдээлэл хийхгүй хойшлуулаад байна.