ТАНЫ ХҮҮХДИЙН YOUTUBE-ЭЭР ҮЗДЭГ ЗАРИМ БИЧЛЭГТ “ААВ, ЭЭЖЭЭР ЯАДАГ ЮМ”, “ЭНЭ ГЭРЭЭС ЗУГТЪЯ” ГЭХ МЭТЭЭР ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ, ХОРТОЙ ҮГ ХЭЛЛЭГ АГУУЛАГДАЖ БАЙНА

ТАНЫ ХҮҮХДИЙН YOUTUBE-ЭЭР ҮЗДЭГ ЗАРИМ БИЧЛЭГТ “ААВ, ЭЭЖЭЭР ЯАДАГ ЮМ”, “ЭНЭ ГЭРЭЭС ЗУГТЪЯ” ГЭХ МЭТЭЭР ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ, ХОРТОЙ ҮГ ХЭЛЛЭГ АГУУЛАГДАЖ БАЙНА

GNNGNN
May 7, 2025  
 0
ТАНЫ ХҮҮХДИЙН YOUTUBE-ЭЭР ҮЗДЭГ ЗАРИМ БИЧЛЭГТ “ААВ, ЭЭЖЭЭР ЯАДАГ ЮМ”, “ЭНЭ ГЭРЭЭС ЗУГТЪЯ” ГЭХ МЭТЭЭР ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ, ХОРТОЙ ҮГ ХЭЛЛЭГ АГУУЛАГДАЖ БАЙНА

“Би энэ хоёр нохойд зодуулсаар байгаад үнэхээр залхаж байна. Аавын уух юманд нойрны эм хийж унтуулаад, ээжийг түгжээд энэ гэр бүлийг танихгүй юм шиг, хэзээ ч эргэж ирэхгүйгээр зугтья. Аав, ээжээр яадаг юм” — ийм үгсийг бага насны хүүхдүүдийн хамгийн их үздэг “Schoolboy Runaway” нэртэй тоглоомын stream бичлэг дээр хэлж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ.

Уг бичлэгийг 495 мянган хүн үзсэн бөгөөд энэ нь хүүхдийн ухамсар, сэтгэл зүйд асар их сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эцэг эхчүүд ээ, хүүхдүүдийнхээ интернэт хэрэглээ, үзэж буй контентод хяналт тавих цаг нь болсон шүү!