НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ИРГЭДЭЭС 77.246 ЦАХИМ, 564 ЦААСАН ХЭЛБЭРЭЭР САНАЛ ИРҮҮЛЖЭЭ

НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлыг танилцуулж, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг танилцууллаа... ...Тэгвэл ирэх оны төсвийн саналыг олон нийтээс хэрхэн авсан, иргэд олон нийтээс ирсэн саналын хэдэн хувийг тусгасан талаар НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Л.Хосбаяр тодрууллаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд, танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна гэж заасны дагуу Ulaanbaatar.mn, e-Mongolia аппликейшн болон 9 дүүргийн 204 хорооноос 77.246 цахим саналыг иргэдээс хүлээн авсан. Мөн Хүүхдийн ордны их танхимд 9 дүүргийн 350 гаруй иргэдийг хамруулсан 564 саналыг цаасан хэлбэрээр авсан талаар хэллээ. Мөн л төлөөлөгчдийн зүгээс хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд анхаарах нь зүйтэй боловч бусад нийгмийн салбар асуудлуудыг орхигдуулж болохгүй гэдгийг онцоллоо...

GNNGNN
Dec 2, 2025  
 0
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ИРГЭДЭЭС 77.246 ЦАХИМ, 564 ЦААСАН ХЭЛБЭРЭЭР САНАЛ ИРҮҮЛЖЭЭ