НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг явагдаж, төлөөлөгчид төсөвтэй холбоотой асуулт асууж, санал хэллээ. Учир нь Нийслэлийн 2026 оны төсвийг салбар хороодын хуралдаанаар задалж, тухайн салбарт хэдэн төгрөг тусгасан, ямар ажлууд хийгдэх, шинэ болон хуучин төслүүд хэрхэн үргэлжлэх зэргээр нарийвчилж хэлэлцэх нь илүү үр дүнтэй гэж төлөөлөгчид санал гаргасан тул ийнхүү НИТХ-ын хороодын хуралдаанаар төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Г.Ариунтуяа хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Өнөөдрийн хорооны хуралдаанаар Нийтийн эдэлбэр газрын хэмжээ, хилийн заагийг тогтоох тухай, Нийслэлийн 2026 оны төсөв батлах тухай, Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хэлэлцлээ...

GNNGNN
Dec 2, 2025  
 0
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ