НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО 44 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
Нийгмийн даатгалын сангийн нийт орлого энэ оны нэгдүгээр сард 405.1 тэрбум төгрөгт хүрлээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 123.7 (44 хувь) тэрбум, нийт зарлага 368.6 тэрбум төгрөгт хүрч, 76.8 (26.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны нэгдүгээр сард 106.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 78.1 (3.8 дахин) тэрбум төгрөгөөр өсөж, нийт зарлага 204.5 тэрбум төгрөг болж, 119.2 (2.4 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
Нийт зардал өсөхөд урсгал шилжүүлэгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 117.1 (2.4 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.