"ERDENE RESOURCE DEVELOPMENT"-ИЙН 50 ХУВИЙГ “MONGOLIAN MINING CORPORATION” ЭЗЭМШИХЭЭР БОЛОВ
“Erdene Resource Development” компани “Алтан нар”, “Баян хөндий”, “Харь морь” ордуудын ашиглалтын лицензээс гадна хайгуулын гурван лиценз эзэмшдэг.
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” болон “Erdene Resource Development” компаниудын 40 сая ам.долларын стратегийн түншлэлийн гэрээ бүрэн хэрэгжлээ.
Ингэснээр Торонто болон Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани “Mongolian Mining Corporation”-ийн охин компани болж байна. Тодруулбал: “Erdene Resource Development”-ийн 50 хувийг “Mongolian Mining Corporation” эзэмшихээр болж байна гэдгийг тайландаа дурджээ.
“Erdene Resource Development” компани Монгол Улсын баруун өмнөд хэсгийн Хөндий алтны дүүрэг дэх “Алтан нар”, “Баян хөндий”, “Харь морь” ордуудын ашиглалтын лицензээс гадна хайгуулын гурван лиценз эзэмшдэг. Тус компанийн Монгол дахь охин компани болох “Эрдэнэ Монгол” ХХК “Баян хөндий”, “Алтан нар” алтны ордын ашиглалтын лиценз, “Улаан” тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын лицензийг эзэмшдэг бөгөөд эдгээр төслүүдэд Тавантолгойн бүлэг ордод багтах “Баруун наран”, “Ухаа худаг” коксжих нүүрсний ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Mongolian Mining Corporation” компани хамтран ажиллаж байгаа юм.
“Erdene Resource Development”-ийн хайгуул болон хөгжүүлэлтийн өмнөх шатны ажлын хүчин чадал болон “Mongolian Mining Corporation”-ийн уурхайн, үйл ажиллагааны туршлага нь алтны төслийг эрчимтэй урагшлуулахад түлхэц болно гэж үзжээ.