НЭР, НАС ТОДОРХОЙГҮЙ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС ГОЛООС ГАРГАЖЭЭ
![НЭР, НАС ТОДОРХОЙГҮЙ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС ГОЛООС ГАРГАЖЭЭ](https://gnn.mn/uploads/images/202405/image_870x_66559ee0f20aa.jpg)
Булган аймаг, Орхон сум Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газарт “Орхон голын усанд эрэгтэй хүний цогцос байна, гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас тавдугаар сарын 26-ны өдрийн 18:15 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Орхон” голын эргээс 7 метрийн зайд, усны мандал дээр нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос чулуунд тээглэсэн байдалтай байсныг ажиллаж уснаас гарган, Орхон сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.