ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

GNNGNN
May 26, 2024  
 0
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

Өнөөдөр /2024.05.26/ нийт нутгаар цаг агаар тогтуун дулаан байна. Маргааш буюу энэ сарын 27-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зарим газраар, энэ сарын 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 27-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 28, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ.

Маргааш буюу энэ сарын 27-нд нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 28, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.