НЭР ДЭВШИГЧ Г.САЙХАНБАЯРААС ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АВААГҮЙ. ГЭМТ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ БИШ ГЭСЭН ТАЙЛБАР ХҮРГҮҮЛСЭН

GNNGNN
Jun 26, 2024  
 0
НЭР ДЭВШИГЧ Г.САЙХАНБАЯРААС ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АВААГҮЙ. ГЭМТ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ БИШ ГЭСЭН ТАЙЛБАР ХҮРГҮҮЛСЭН

Сонгуультай холбоотой ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр сэтгүүлчид "нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар Өвөрхангай аймгийн Сант суманд бүртгэлтэй байсан иргэн О нь бусдын амь насанд халдсан" хэргийн явцын талаар асуухад дараах тайлбарыг өгөв. 

ЦЕГ-ын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулга "Иргэн О-г Эрүүгийн хуулийн 10.1.2.9, 2.14 гэх зүйл ангиар яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эрүүгийн хуулийн 10.1.2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг; 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэдэг. 

Тухайн хэрэгт холбогдуулан нэр дэвшигч Г.Сайханбаяраас гэрчийн мэдүүлэг аваагүй. Харин түүний зүгээс Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрхийнхээ хэмжээнд "намайг энэ хэрэгт холбогдуулан шалгасан уу. Тайлбар өгөөч" гэх албан бичиг ирүүлсэн. 

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас тухайн нэр дэвшигчид "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн оролцогч биш" гэсэн хариу тайлбар хүргүүлсэн" гэв.