6.3 ТЭРБУМЫН ӨРТЭЙ АВТО ИМПЕКС ТӨХК-ИЙГ ТАТАН БУУЛГАВ

GNNGNN
Nov 19, 2024  
 0
6.3 ТЭРБУМЫН ӨРТЭЙ АВТО ИМПЕКС ТӨХК-ИЙГ ТАТАН БУУЛГАВ

Төрийн өмчит 99 компанийн 43 нь ашиггүй, 150 тэрбумын алдагдалтай ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлсэн. Тэгвэл үүний нэг нь “Авто импекс” ТӨХК юм. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсонги, ашиг, орлогогүй, Сангийн яаманд нийт 6,3 тэрбум төгрөгийн өртэй байна. 

Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийг хохиролгүй болгох талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг Н.Учрал сайд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагуудад чиглэл болгов.