ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН СУРАГЧДАД 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО

GNNGNN
Jun 19, 2025  
 0
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН СУРАГЧДАД 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО

Элсэлтийн Ерөнхий шалгалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулагдаж байна.

Тэгвэл Говь-Алтай аймаг элсэлтийн шалгалтад амжилт үзүүлсэн сурагчдадаа тусгайлан урамшуулал олгож байгаа аж. 

Тодруулбал, Элсэлтийн шалгалтдаа 800 оноо авсан хүүхэд бүрт нэг жилийн сургалтын төлбөрийг 100 хувь дааж, 750-аас дээш оноо авбал 75 хувь, 700-аас дээш оноос авбал 60 хувийн сургалтын тэтгэлэг олгохоор аймгийн Засаг дарга Г.Чинбат шийдвэрлэсэн байна. Мөн сурагчдаа бэлтгэж амжилт үзүүлсэн багш нарыг 1-7 сая төгөргөөр урамшуулах гэнэ.