НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ МАРГААШ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ТУЛ БАРИМТАА БҮРТГҮҮЛЭХИЙГ САНУУЛЛАА
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу зургаадугаар сарын 19-ний 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
2024 оны тавдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.
Сугалааны урамшуулалд:
- 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
- 4 орон таарвал /40,000-100,000/
- 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- 7 орон таарвал /500,000- 10 сая/
- 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг билээ.
Өнгөрсөн сард 47,702 хүн азтан болж, нэг хүн 5-30 сая төгрөг хожсон юм.