ЦЕГ: ӨЧИГДӨР СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 59 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСЭН

GNNGNN
May 27, 2024  
 0
ЦЕГ: ӨЧИГДӨР СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 59 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСЭН

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нийт 1840 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1477, гэмт хэргийн шинжтэй 82 дуудлага, мэдээлэл байна. 

Мөн гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 15 хэргийг нөхөн илрүүлсэн гэж ЦЕГ мэдээлэв. Тэгвэл хүний биед халдах 51, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 72, хулгайлах 34, эрүүлжүүлсэн 88, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил илрүүлсэн байна.