МОНГОЛЫН ТАЛААС ХАРИУ ӨГӨӨГҮЙГЭЭС ҮҮДЭН БНЭУ-ЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ХОЙШИЛЖЭЭ

МОНГОЛЫН ТАЛААС ХАРИУ ӨГӨӨГҮЙГЭЭС ҮҮДЭН БНЭУ-ЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ХОЙШИЛЖЭЭ

GNNGNN
May 5, 2025  
May 5, 2025 - 07:27
 0
МОНГОЛЫН ТАЛААС ХАРИУ ӨГӨӨГҮЙГЭЭС ҮҮДЭН БНЭУ-ЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ХОЙШИЛЖЭЭ

Энэтхэгийн хоёр том гангийн компани Монгол Улсаас коксжих нүүрс импортлох төлөвлөгөөтэй байсан ч нийлүүлэгч талын идэвхгүй байдал болон тээвэр логистикийн хүндрэлээс үүдэн энэ төлөвлөгөө саатжээ

“JSW Steel” компани анхны ээлжид Монгол Улсаас жилд 2500 тонн коксжих нүүрс импортлох зорилготой байсан бол “Steel Authority of India” компани жилд 75 мянган тонн нүүрс авахаар ажиллаж байсан аж

Reuters агентлагийн мэдээлснээр, Монголын талын тодорхойгүй байдал, хариу өгөөгүй асуудал нь өндөр чанарын нүүрс худалдан авах энэхүү санаачлагад саад учруулсан байна. Энэтхэгийн компаниудын төлөөлөл: “Тээвэрлэлтийн хүндрэл, далайд гарцгүй нөхцөл байдал, хариуцсан байгууллагуудаас цаг тухайд нь хариу ирээгүй нь төлөвлөгөөг удаашруулсан” гэжээ

Энэтхэг улс нь дэлхийд ган үйлдвэрлэлээр Хятадын дараа хоёрдугаарт бичигддэг. Тиймээс түүхий эдийн хангамжийг олон эх үүсвэрээс авах, дотоодын үйлдвэрлэлээ тогтвортой байлгах зорилгоор шинэ нийлүүлэгч орнуудыг эрэлхийлж байна. Энэ хүрээнд далайд гарцгүй Монгол Улсаас нүүрс импортлох туршилтыг хийж байсан ч зам тээврийн нөхцөл, дэд бүтцийн сул байдал нь гол бэрхшээл болсоор байгааг эх сурвалжууд онцолжээ

Цаашид Энэтхэг улс Орос, Хятадын аль нэгээр дамжуулан Монголын нүүрсийг импортлох гарц хайж буйг өмнө нь мэдээлж байв