З.ШИНЭЧАГТГЫН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГИЙГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

GNNGNN
Aug 20, 2025  
 0
З.ШИНЭЧАГТГЫН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГИЙГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

Холимог тулаанч З.Шинэчагтага нь Эрүүгийн хуулийн 11.6 буюу "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Улмаар түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр буюу /2025-08-20/-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.

Түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 11.6-2 хэсэгт заасан үндэслэлээр яллаж шүүхэд шилжүүлсэн байдаг. Зүйл ангийг тодруулбал,

  • Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.