МОНГОЛЫН ИДЭВХТЭЙ 15.2 МЯНГАН КОЙНЧДЫН ӨДРИЙН ДУНДАЖ АРИЛЖАА ₮150 САЯ БАЙНА
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт бүртгэлтэй 921 мянган харилцагч бүртгэлтэй байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Бүртгэлтэй байгаа 921 мянган харилцагчаас 15.2 мянга гаруй харилцагч нь арилжаанд идэвхтэй оролцдог гэж судлагдсан байна. Дотоодын виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 84.2 тэрбум төгрөгөөр буурч, 241.9 тэрбум төгрөгт хүрчээ.
Дотоодын виртуал хөрөнгийн арилжааны дүн 136.6 тэрбум төгрөг ба өдрийн дундаж арилжаа 150.1 сая төгрөг байна.
Монгол Улс 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай болж, тус салбарын бүтээгдэхүүнийг бүртгэгдэг болсон. Тухайн хуулийн зорилт нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршдог учир аливаа хариуцлагыг үүрүүлэхэд оршдоггүй байна.