МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

GNNGNN
May 7, 2024  
 0
МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол, Узбекистаны Гадаад харилцааны яам хоорондын VI зөвлөлдөх уулзалт 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн дэд сайд Б.М.Усманов нар ахлав.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистаны найрсаг харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлж, дэд бүтэц, тээвэр логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, эрүүл мэнд, мэдээлэл технологи зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд түвшний айлчлал болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

Түүнчлэн дэд сайд Б.М.Усманов тэргүүтэй албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллах үеэрээ Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Соёлын яам, МҮХАҮТ, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийн удирдах албан тушаалтнуудтай тус тус уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.