МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД АНХ УДАА 126 ГИШҮҮН СОНГОГДОЖ ҮҮНЭЭС ЭРЭГТЭЙ-94, ЭМЭГТЭЙ-32 ГИШҮҮН 2024-2028 ОНД АЖИЛЛАНА
Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль зохион байгуулагдаж нэр дэвшигчдэд түр үнэмлэхийг олгоод байна.
УИХ-ын 8 удаагийн сонгуульд нийт 608 гишүүн сонгогдон ажилласнаас эрэгтэй 544, эмэгтэй 64 буюу өнгөрсөн 32 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн УИХ-д эзэлж байсан түүхэн дээд амжилт нь 13 буюу 17.1 хувь байлаа. Гэхдээ энэхүү түүхэн дээд үзүүлэлт нь жендэрийн квотыг 20 хувиар тогтоож, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бодлогын түвшинд нийгмийн бүхий л талууд тууштай, тасралтгүй дэмжиж ажилласны мөрөөр 2016, 2020 оны сонгуулиар бий болсон үр дүн байлаа.
2024 оны УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль нь холимог систем буюу 78 гишүүн тойрогт, 48 гишүүн жагсаалтаар(эрэгтэй, эмэгтэй сөөлжүүлэн байршуулснаар), жендэрийн квотыг 30 хувиар хуульчлан зохион байгуулагдаж 5 нам эвслийн тойргоос 8 эмэгтэй, 5 нам эвслийн жагсаалтаас 24 эмэгтэй нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь түүхэн дээд амжилтыг 8 хувиар ахиулж 25 хувьд хүрлээ