ДОРНОГОВЬ АЙМАГТ ХҮНС, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ 226 ШИНЭ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛЖЭЭ
ДОРНОГОВЬ АЙМАГТ ХҮНС, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ 226 ШИНЭ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛЖЭЭ

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах зөвлөлдөх уулзалт Дорноговь аймагт боллоо
Дорноговь аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтыг аймгийн Засаг дарга О.Батжаргал нээж, үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд улс даяар хийгдэж буй үйл ажиллагаа, зорилтуудын талаар танилцуулж, орон нутгийн 200 гаруй хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцлоо
Дорноговь аймгийн хүнсний хангамжийн нөхцөл
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт олгогдож буй хөнгөлөлттэй зээлд найман сумын 38 иргэн, ААН хамрагдаж, дараах үр дүнд хүрсэн байна:
-
Хамгаалагдсан хөрсний тариалалт 7,600 м²-ээр нэмэгдэж
-
Хүнсний ногооны зоорийн хангамж 30.49%-иар
-
Төмс, хүнсний ногооны хангамж 2.05%-иар нэмэгдсэн байна
Орон нутгийн хүнсний хангамжийн хэмжээ:
-
Махны хэрэгцээ 100% хангагдаж,
-
Сүүний хэрэгцээний 76.3%,
-
Гурилан бүтээгдэхүүний хэрэгцээний 6.62%,
-
Төмс, хүнсний ногооны хэрэгцээний 25.34%,
-
Өндөгний хэрэгцээний 73.6%-ийг орон нутгаас хангаж байна
Засаг дарга О.Батжаргалын үг:
Аймгийн Засаг дарга О.Батжаргал хэлэхдээ, “Манай аймагт уг хөдөлгөөн үр дүнтэй хэрэгжиж байна. 2022 онд хүнсний худалдаа, хүнс, хоол үйлдвэрийн салбарт 438 иргэн, ААН үйл ажиллагаа явуулж байсан бол 2025 онд энэ тоо 557 болж, 27%-иар өссөн. Мөн энэ хугацаанд нийт 226 ажлын байр шинээр бий болж, төв, суурин газрын хүн амын хүнсний хангамж 16.9%-иар нэмэгдсэн" гэж онцлон тэмдэглэв
Цаашид хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагаа:
-
Үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх
-
Арилжааны банкны зээлийн шалгуурыг уян хатан болгох
-
Салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах бодлого хэрэгжүүлэх
Мөн Дорноговь аймгийн хүнсний салбарын баялаг бүтээгчид "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний 2-р шатны үйл ажиллагааг эхлүүлэн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг онцоллоо