МОНГОЛ УЛС ХЯТАД РУУ ЖИЛД 100 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛОХ АМБИЦТАЙ БАЙГАА Ч ҮҮНИЙ ТУЛД ХЭД ХЭДЭН ТОМООХОН СОРИЛТУУДТАЙ ТУЛГАРЧ БАЙНА

МОНГОЛ УЛС ХЯТАД РУУ ЖИЛД 100 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛОХ АМБИЦТАЙ БАЙГАА Ч ҮҮНИЙ ТУЛД ХЭД ХЭДЭН ТОМООХОН СОРИЛТУУДТАЙ ТУЛГАРЧ БАЙНА

GNNGNN
Apr 28, 2025  
Apr 28, 2025 - 05:31
 0
МОНГОЛ УЛС ХЯТАД РУУ ЖИЛД 100 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛОХ АМБИЦТАЙ БАЙГАА Ч ҮҮНИЙ ТУЛД ХЭД ХЭДЭН ТОМООХОН СОРИЛТУУДТАЙ ТУЛГАРЧ БАЙНА

Монгол Улс 2025 онд Хятад руу 100 сая тонн нүүрс экспортлох амбицтай зорилт тавьсан. Энэ зорилтын үндэслэл нь 2024 онд 83.7 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн явдал юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавигдсанаар экспортын хүчин чадал 30 сая тонноор нэмэгдэх боломжтой болсон ч, хил холболт бүрэн хийгдээгүй зэрэг шалтгаанууд Монголын нүүрсний экспорт удаашралтай байгааг харуулж байна.

2025 оны эхний улирлын байдлаар, Хятадын нүүрсний зах зээлд гарч буй өөрчлөлтүүд Монголын экспортын боломж болон орлогын төлөвт тодорхой эрсдэл дагуулж байна. Хятадын нүүрсний импортын ерөнхий чиг хандлага, Монголын нийлүүлэлт, үнийн өөрчлөлт болон гадны нийлүүлэгч орнуудын нөлөө нь экспортын төлөвт сөргөөр нөлөөлөх боломжтой.

Мөн, 2025 оны I улирлын байдлаар Монгол Улс Хятадын металлургийн нүүрсний хамгийн том нийлүүлэгч орон хэвээр байгаа ч нийлүүлэлт 20 хувиар буурсан. Монголын нүүрсний үнэ Хятадын дотоодын нүүрстэй өрсөлдөх чадваргүй болж, нийлүүлэлт бага зэрэг өссөн ч, өнгөрсөн жилүүдийн үнийн өсөлтөөс доогуур түвшинд байна. Монголын экспорт 100 сая тонн хүрэх боломжтой дэд бүтцийн чадамжтай боловч, Хятадын нүүрсний импортын хэмжээ, дотоодын үнэ буурсан нь тус зорилтыг биелүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй байна.

Монгол Улс зөвхөн экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх биш, нүүрсний чанар, өрсөлдөх чадвартай үнэ, ложистикийн үр ашгийг сайтар тооцож, стратегиа илүү нарийн боловсруулж байж амжилттай зорилтоо биелүүлж чадна. Тиймээс Монгол Улсын нүүрсний экспортын орлого өмнөх жилийн түвшинд хүрэх магадлал бага байгаа нь зөвхөн экспортын хэмжээ төдийгүй, үнийн бууралтаас хамаарна.