МОНГОЛЫН АНХНЫ ТЭРГЭНЦЭРТЭЙ СЭЛЭМЧИН Б.ДАВААСҮРЭН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
МОНГОЛЫН АНХНЫ ТЭРГЭНЦЭРТЭЙ СЭЛЭМЧИН Б.ДАВААСҮРЭН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Join our subscribers list to get the latest news, updates and special offers directly in your inbox
Монголын анхны тэргэнцэртэй сэлэмчин Б.Даваасүрэн Хонгконгт 2025 оны дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болсон “2025 Para Fencing Satellite Tournament” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна. Тус тэмцээнд дэлхийн 7 орны 70 орчим олимп, дэлхийн чансаатай тамирчид оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорьжээ. Б.Даваасүрэн нь Монгол Улсын тэргэнцэртэй туялзуур сэлмийн дөрвөн удаагийн аварга бөгөөд энэ амжилт нь түүний нэг жилийн хичээл зүтгэлийн үр дүн юм.
Тэмцээний үеэр Б.Даваасүрэн нийт зургаан тулаан хийж, тэднээс 5 ялж, зөвхөн шөвгийн дөрвөөр гарахад амжилттай оролцож, мөнгөн медалийг халаасалжээ. Тэмцээний өмнө тэрбээр багш нартайгаа онлайн холбогдож, зөвлөгөө авсаар байсан бөгөөд тэмцээний явцад шөвгийн дөрөв болон аваргын төлөө тулалдах үед багш нарынхаа зөвлөгөө, үгийг дамжуулж амжилттай өрсөлджээ.
Тэрбээр спортын замналаа 12 настайгаасаа эхлүүлж, олон төрлийн спортод оролцож байсан бөгөөд осолд орсны дараа тэргэнцэртэй туялзуур сэлмийн спортыг сонирхож, Монгол Улсад 2018 онд байгуулагдсан тэргэнцэртэй сэлмийн холбооныхоо гишүүн болж эхэлсэн байна. Түүнээс хойш Б.Даваасүрэн туялзуур сэлмийн спортын талбарт хүч үзэж, Монгол Улсынхаа аваргад дөрвөн удаа түрүүлсэн амжилттай спортын замналаа үргэлжлүүлсээр байгаа аж.
Б.Даваасүрэнгийн зорилго нь 2028 оны Лос-Анжелисийн Паралимпийн наадамд оролцох бөгөөд Солонгос улсад энэ оны есдүгээр сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоо төлөвлөжээ. Тэрбээр өөрийн амжилтаар шантарч буй хүмүүст сэтгэлийн тэвчээртэй байж, аливаа зүйлийг даван туулах хатуужилтай байхыг зөвлөж байгаа юм.
GNN Nov 1, 2024 0
GNN Apr 27, 2025 0
GNN Apr 24, 2024 0
GNN Apr 28, 2025 0
GNN Apr 22, 2025 0