Ц.ИДЭРБАТ: ИРЭХ ОНД УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ДОТООДООС ХАНГАНА

GNNGNN
Aug 26, 2026  
 0
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ ОНД УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ДОТООДООС ХАНГАНА

Засгийн газрын өнөөдрийн /2026.08.26/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ургац хураалтын урьдчилсан төлөвийн талаар мэдээллээ.

Тэрбээр “Урьдчилсан байдлаар 550 мянган тонн үр тариа хурааж авахаар байна. Үүнээс 497 мянган тонн нь улаанбуудай, 168 мянган тонн төмс, 220 орчим мянган тонн хүнсний ногоо, 201 мянган тонн малын тэжээл хураана. Ингээд ирэх онд улаанбуудай, төмсийг 100 хувь дотоодоосоо хангана” гэв.

 "СҮҮ" ХӨТӨЛБӨРИЙГ ИРЭХ ОНД ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад өдөр бүр нэг аяга сүү олгодог “Сүү” хөтөлбөрийг ирэх онд үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тус хөтөлбөрийг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусахаар байсан юм. Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөтөлбөрийг зогсоохгүй, үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед гурван аймгийн 1300 фермерээс сүү худалдан авч байсан бол өнөөдрийн байдлаар 13 аймгийн 2400 малчин, фермерээс сүү авч байна.