М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

GNNGNN
May 10, 2024  
 0
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитраас улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шийдвэрийг өнөөдөр танилцуулав.

Энэ үеэр М.Бадарчтай нэг фитнесст хичээллэдэг гэх гэрч мэдээлэл өглөө. Тэрбээр, "Би өөрийн хэрэглэдэг эмийг Панангин гэж андуураад М.Бадарчид 10-аад ширхгийг өгсөн, тухайн үед М.Бадарч хоёрыг нь уусан" гэх мэдээллийг өгсөн. Гэвч М.Бадарчтай "эмээ сольж уусан байж болзошгүй" гэх гэрчийн мэдээллийг нотлох баримтгүй учир шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзлээ.

Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитраас, "Тамирчин хориотой эм, бэлдмэлийг хэрэглэхгүй байхыг анхаарах нь өөрийнх нь үүрэг. Биеэс нь илэрсэн тохиолдолд хариуцлагаа хүлээх үүрэгтэй. Энэ хүн тав дахь удаагаа шинжилгээ өгч илэрсэн. Ийм учраас М.Бадарчийн шинжилгээний хариуг хууль ёсных гэж үзнэ" гэв.

Ингэснээр Монгол Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Шийдвэрийн дараа М.Бадарч хэвлэлийнхэнд хандан, "Би допинг хэрэглээгүй гэх байр сууриндаа бат зогсож, давж заалдана" гэлээ.