СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ГЭРТЭЭ ЦООЖТОЙ ҮЛДСЭН 3 БОЛОН 4 НАСТАЙ ХОЁР ХҮҮХЭД УГААРТАЖ АМИА АЛДЛАА

GNNGNN
May 10, 2024  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ГЭРТЭЭ ЦООЖТОЙ ҮЛДСЭН 3 БОЛОН 4 НАСТАЙ ХОЁР ХҮҮХЭД УГААРТАЖ АМИА АЛДЛАА

Баянзүрх дүүрэгт нэг айлын бага насны хоёр хүүхэд гэртээ угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг “Газарчин" дээд сургуулийн ойролцоо амьдардаг айлын дөрөв болон нэг настай хоёр эмэгтэй хүүхэд угаартаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2024.05.09/ өдөр 12 цагийн орчимд гарсан байна. Бага насны охид гэртээ харах хүнгүй байсан гэх бөгөөд гэрийн хаалга нь гаднаасаа цоожтой байжээ. Яг одоо хэргийн газрын үзлэг шалгалт хийгдэж байгаа ба  Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ.