МАРГААШААС ГУРВАН ӨДӨР ДАРААЛСАН БАРИЛДААНТАЙ

GNNGNN
May 9, 2024  
 0
МАРГААШААС ГУРВАН ӨДӨР ДАРААЛСАН БАРИЛДААНТАЙ

Тавдугаар сарын 10-нд 12:00 цагаас Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 

11-нд 12:00 цагаас “Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан, 

12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.