УРСГАЛ СӨРСНИЙ УЛМААС 4 МАШИН МӨРГӨЛДӨЖ, ТҮРГЭНИЙ МАШИНЫ ЖОЛООЧ ХАВЧУУЛАГДАЖ, ЭМЧ ГЭМТЖЭЭ

GNNGNN
May 9, 2024  
 0
УРСГАЛ СӨРСНИЙ УЛМААС 4 МАШИН МӨРГӨЛДӨЖ, ТҮРГЭНИЙ МАШИНЫ ЖОЛООЧ ХАВЧУУЛАГДАЖ, ЭМЧ ГЭМТЖЭЭ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд өнөөдөр 15:00 цагийн үед яаралтай дуудлагаар явж байсан түргэний тэргийг шатахуун тээвэрлэж явсан машин мөргөжээ. Ослын улмаас нийт дөрвөн машин мөргөлдсөн байна.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн алба хаагчид зам тээврийн осол гарсан хэргийн газарт очиход Тоёота кровн, Хюндэй Бонго, яаралтай тусламжийн 103 машин, 2 том оврын авто машин зэрэг нийт 4 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байжээ. Уг ослын улмаас яаралтай тусламжийн автомашины жолооч хавчуулагдаж, эмч гэмтсэн байна.

Урьдчилсан байдлаар Тоёота кровн маркийн автомашины жолооч эсрэг урсгал сөрсний улмаас осол гарсан байж болзошгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна.