Мансууруулах бодисын нэг удаагийн хэрэглээ ч тархинд хүчтэй нөлөөлж, донтолт үүсгэх аюултай
Мансууруулах бодисын нэг удаагийн хэрэглээ ч тархинд хүчтэй нөлөөлж, донтолт үүсгэх аюултай

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ноцтой асуудал болон хувирсаар байна. Хамгийн сүүлийн үеийн олон улсын судалгаануудын дүнгээс харахад мансууруулах бодисыг ердөө ганц удаа хэрэглэхэд л хүний тархинд хүчтэй нөлөө үзүүлж, донтолт үүсгэх эрсдэл өндөр байдаг ажээ. Энэ нь ялангуяа өсвөр үе, залуучуудын дунд улам бүр түгээмэл болж буй нь нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдалд томоохон сорилт болж байна.
Эрдэмтэд тархины допамины төвүүдэд мансууруулах бодисууд хэрхэн нөлөөлж, хүний сэтгэл зүй, зан авирыг өөрчлөх механизмыг судалж, нийтэд анхааруулга өгч байгаа юм. Тиймээс хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх, боловсролын ажлыг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна