“ICE TOP” ХАМТЛАГИЙН АХЛАГЧ, РЕППЕР EYESCOOL БОЛОН Б.ОРГИЛ-ЭРДЭНИЙН ЦОГЦСЫГ МАЛАЙЗИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА 2025 ОНЫ 4-Р САРЫН 10-НД ОЛСОН БАЙНА

“ICE TOP” ХАМТЛАГИЙН АХЛАГЧ, РЕППЕР EYESCOOL БОЛОН Б.ОРГИЛ-ЭРДЭНИЙН ЦОГЦСЫГ МАЛАЙЗИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА 2025 ОНЫ 4-Р САРЫН 10-НД ОЛСОН БАЙНА

GNNGNN
Apr 27, 2025  
 0
“ICE TOP” ХАМТЛАГИЙН АХЛАГЧ, РЕППЕР EYESCOOL БОЛОН Б.ОРГИЛ-ЭРДЭНИЙН ЦОГЦСЫГ МАЛАЙЗИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА 2025 ОНЫ 4-Р САРЫН 10-НД ОЛСОН БАЙНА

“Ice Top” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийн цогцсыг Малайзийн цагдаагийн байгууллага олсон тухай мэдээлэл гарчээ. Түүний нас барсан шалтгаан мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордож нас барсан байж болзошгүй гэж үзэж, нарийвчилсан шинжилгээ хийх зөвшөөрлийг ар гэрээс нь авах хүсэлтээ манай хууль хяналтын байгууллагад илэрхийлсэн байна.

Реппер Б.Оргил-Эрдэнэ 4-р сарын 8-нд өөрийн Facebook хаягаар шууд дамжуулалт хийж, “Та нартаа бүгдэнд нь хайртай шүү. Аав ээж, эмээ өвөө, эмээ өвөөгийн аав ээж. Family family family” гэж хэлээд байсан юм. Малайзийн цагдаагийнхан хоёр хоногийн дараа буюу 4-р сарын 10-нд түүний цогцсыг замын хажууд олсон бөгөөд газар дээр нь ямар нэгэн бичиг баримт байгаагүй учир цогцсыг хадгалах газарт хүргүүлсэн байна.

Цогцос 15 хоногийн турш хаяг тогтоох байгууллага дээр байлгагдаж, 4-р сарын 24-нд Монгол Улсын иргэн болох нь тодорхой болж, ар гэрт нь мэдэгдсэнээр Б.Оргил-Эрдэнийн нас барсан нь батлагдсан байна. Цаг бусын үхлийн шалтгааныг тогтоохоор шалгалт хийж, урьдчилсан байдлаар тунгаа хэтрүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд нарийвчилсан үзлэг шинжилгээ хийх асуудал судлагдаж байна.