МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛД ЦАС ОРЖ ХАЛТИРГАА ҮҮСЖЭЭ

GNNGNN
Apr 26, 2024  
 0
МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛД ЦАС ОРЖ ХАЛТИРГАА ҮҮСЖЭЭ

Улаанбаатар-Мандалговь чиглэлд халтиргаа үүссэн тул иргэдийг болгоомжтой зорчихыг анхааруулав. Тус чиглэлд цасан шуургатай байгааг онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

ИЙМД ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГҮҮЛЭВ.

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
  • Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

хойд туйл, авто зам ба бичвэр нарын зураг байж магад

авто зам, хойд туйл ба бичвэр нарын зураг байж магад