ОРХОН, БУЯНТ ГОЛУУД ҮЕРИЙН ТҮВШИНГ 15 СМ ДАВЖЭЭ

GNNGNN
Jun 15, 2025  
Jun 15, 2025 - 16:49
 0
ОРХОН, БУЯНТ ГОЛУУД ҮЕРИЙН ТҮВШИНГ 15 СМ ДАВЖЭЭ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргадаг голуудын үерийн түвшний мэдээллийг хүргэе.

Зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эхээр, Хангай нурууны араас усжих Орхон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Дэлгэрмөрөн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон гол Хархорин сум, Буянт гол Дэлүүн сум орчимд үерийн түвшинг 15 см давсан байдалтай байна. Маргааш буюу зургаадугаар сарын 16-ны өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын бэлчир, Дарьгангын тал нутгаар бороо орно.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.