ЦЕГ: О.ОСОРЖАМААГ ХАМТ АРХИДАН СОГТУУРСАН ХҮН НЬ МЭСЭЭР ЗҮССЭН
Иргэн О.Осоржамаа бусдад сүхдүүлсэн гэх мэдээллийг өөрөө нийтэлсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2024.11.14- ний өдрийн 07.20 цагийн орчимд БЗД-ийн 19 хорооны нутаг … тоот хаягт бусдад хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Шалгалтын явцад О.Э гэгч нь О.О- той архидан согтуурсны улмаас хоорондоо маргалдаж, мэсээр О-н биеийн тодорхой хэсэгт зүсэж гэмтэл учруулсан. Одоогийн байдлаар О-д эмнэлэгийн байгууллагын тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байна.