ТЕЛЕГРАМТАЙ ХОЛБОГДОЖ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО
Иргэн Б.Баярмаатай холбоотой садар самуун сурталчлах, бичлэг тараах талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Кибер гэмт хэрэгтэй холбоотой цахим орчинд мониторинг хийгээд садар самуунтай холбоотой бичлэгүүдийг устгуулахаар ХХЦХ-той хамтарч ажилладаг. Садар самуун сурталчлах зөрчлийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд Мета компани руу устгуулахаар хүргүүлдэг. Фэйсбүүк алгоритмаараа садар самуун бичлэгийг устгадаг. Тийм учраас телеграм дээр энэ төрлийн бичлэгүүд түлхүү явдаг. Хууль хяналтын байгууллагын зүгээс телеграмтай холбоо тогтооход төвөгтэй байгаа. Тиймээс энэ дээр хязгаарлалт тогтоох боломжгүй байгаа. ХХЦХ энэ тал дээр ажиллаж байгаа" гэлээ.