Л.ГАНТӨМӨР: АРД ТҮМЭН СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙГААГ ХАРАХ САЙХАН БАЙН

GNNGNN
Jun 28, 2024  
 0
Л.ГАНТӨМӨР: АРД ТҮМЭН СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙГААГ ХАРАХ САЙХАН БАЙН

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр 2024 оны УИХ-ын сонгуульд саналаа өглөө. Тэрбээр хэлсэн үгэндээ,

"Ард түмэн сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг харах сайхан байна. Өнөө өглөө босоод телевизээр зурхай харж байхад "Эв эеэ хэлэлцэж, гэрээ хэлэлцээ хийхээд сайн өдөр" гэж зурхайд буусан байна лээ. Гэрээ хэлэлцээ гэдэг бол сонгуульд саналаа өгснөөр намууд ард түмэнтэйгээ гэрээгээ хийж, баталгаажуулж байна гэсэн үг.

Тэгэхээр өнөөдрийн саналын дүн бол монгол төрийн ажлыг, бидний дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгоход асар чухал дүн гарна гэдэгт итгэж байна. Жил бүрийн сонгуулиар орой 22 цагтай зэрэгцэж оочер үүсгэдэг байдал энэ удаад битгий давтагдаасай гэж хүсэж байна. Тиймээс ард иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя" гэсэн ю