НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ӨРГӨДЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ХЭЛЭЛЦЭНЭ
Иргэн Б.Болдбаатар энэхүү өргөдлийг аравдугаар сарын 2-нд санаачилж, улмаар санал өгсөн иргэдийн тоо 100 мянга давсан тул УИХ-аар хэлэлцэж, холбогдох хуулийн төслийг боловсруулах нөхцөл бүрдсэн.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар УИХ-ын дарга С.Бямбацогт дээрх өргөдлийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлж буйгаа мэдэгдээд, "Хэн ч хууль бусаар хөрөнгөжиж болохгүй. Хууль бус хөрөнгийг хураах ёстой. ЗГ хууль бус хөрөнгө хураах хуулиа яаралтай өргөн мэдүүл" гэж чиглэл өгсөн байдаг.
